Иерусалим дахь, ЭЗЭНий өргөөг дахин босгосноос хойш буюу МЭӨ 5-р зууны үед энэ номыг хамруулж үздэг. Эш үзүүлэгчийн гол зорилго нь тахилчид болон ард олныг Бурхантай байгуулсан гэрээндээ итгэмжит байхыг уриалах явдал байлаа. Учир нь тахилчид ч, ард олон ч лазагнан назгайрч өргөл өргөх нь хомсдон, ЭЗЭНий сургаалаар амьдрахаа больсон байжээ. Гэвч хүмүүсийг шүүж,ард түмнээ ариусгахаар ЭЗЭН өөрөө ирэх бөгөөд гэрээг нь тунхаглан замыг нь засах элчийг урьдчилан илгээнэ гэдгийг энэ номд өгүүлсэн байдаг.