Бидний тухай

Таныг ИТГЭЛ РАДИО-той хамт байгаад баяртай байна. 
      Итгэл радио нь таны Бурханы талаарх ойлголтод нэмэр болох мэдлэг, мэдээлэл болон библийн боловсрол олгох хөтөлбөр юм. Манай хөтөлбөр нь  христитгэлт хувь хүн болон сүм чуулгантай хамтран христитгэлт контентыг сонсох хэлбэрээр бэлтгэсэн болно. 
    Танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.  
Бидний цаашдын хөгжилд таны хэрэгцээ болон гэрчлэл санал бодол маш том хамтын ажиллагаа болох болно. Эзэн Бурхан таныг харж хандах болтугай.  
                 

                                                                                                                                                  ~ Хүндэтгэсэн:  Итгэл радио

 

≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈

 

 

Энэ хөтөлбөр нь “Христийг МОНГОЛ-д радиогоор”гэсэн хараанд нэгдэн радиогийн агаарын долгион баригдах  бүхий л Монгол хэлтнүүдэд Сайн мэдээ хүргэх хөтөлбөр юм.
•    Сайн мэдээ нь юу вэ? гэвэл өнөөдөр дэлхий дээрх үхэл хагацал, бузар муу явдлууд хүнд бэрхшээлтэй асуудлуудад хариулт гаргаж ирэн, Өөрт нь итгэх ямар ч хүнд Бурхан авралын найдвар хийгээд мөнх амийг соёрхдог ажгуу. Библийн дотроос хүмүүс дэлхий дээр хэрхэн амьдарч бие биетэйгээ харьцан, ажил төрлөө явуулах, талаар болон гэр бүлээ хэрхэн босгон байгуулж, мөн хэрхэн ядууст энэрэнгүй хандан жинхэнэ Бурханыг таньж мэдэж, Түүнтэй харилцах талаар зааж сургасан мэргэн ухааныг олж байгуулсан.  /АРИУН БИБЛИ 2004 хэвлэлийн Өмнөх үгээс/
•    Яагаад Библиэс сурна гэж? Библид гэр бүлийн үүсэл утга учир болон гэр бүлийн амжилт, уналт гэр бүлийн гишүүдийн сул дорой байдлыг нуун халхлалгүй бичсэн зөв, шударга ном байдаг. Библи аль нэг талд гарч аливаад ханддаггүй. Хүний хязгаарлагдмал төрөлхийн гэмт чанарыг хэрхэн даван дийлэхийг заасан гэр бүл судлалын түүх болон соёлын хувьд шалгагдсан ном учраас сонгогддог


Itgel Radio