Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
18 Тоглуулсан
Үзэх хүсэл Length: Unknown Play From album: Үзэх хүсэл

ХҮН ҮГ – ҮЗЭХ ХҮСЭЛ

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Хүн үг 9 дэхь хуудсаа эргүүлж байна. 9 дэхь хуудсаараа үзэх хүслийн талаар өөрийнхөө амьдралаас сурсан хоёр чухал зүйлийг ярих болно. Нэг дэхь нь амьдралд халгүй үзэх хүсэл бол. Харин хоёр дахь нь амьдралыг бусниулах адын гэмээр үзэх хүсэл юм. Нэг дэхь хүслийн тухайд гэвэл тодорхой боловуу?… Ер нь хүн болгон энэ хорвоо дээр амьдрахдаа олон зүйлийг үзэж харах их хүсэлд хөтлөгддөг. Гадаадын болоод өөрийнхөө улс орны гайхамшигт байгалийн дурсгалт газрууд, нээлтээ хийж олны анхаарлыг татаж байгаа сонин содон зүйлс гээд л олон юманд хорхойсдог. Миний хувьд ч бас өдий наслахдаа үзэх хүслээ гүйцээж олон зүйлийг харлаа. Гэхдээ одоо болтол надад үзмээр санагдсан өч төчнөөн юмс байсаар л байна. Үзэх хүсэл болгоноо биелүүлнэ гэвэл үнэндээ мөнгө ч хүрэхгүй. Нас ч гүйцэхгүй юм билээ. Харин амьдралыг минь бусниулах шахсан, аюул дагуулсан үзэх хүслийн талаар хуваалцая. Тэр үед би гэрлээд 2 жил болж байсан юм. Эхнэр маань жирэмсэн байлаа. Аав болно гэж бодохоор жаргалтай байсан шүү. Эхнэр минь жирэмсний амралтаа авч гэртээ суух болов…

НЭВТРҮҮЛГҮҮД

by