Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
49 Тоглуулсан
Өөрийгөө хоослох нь Length: Unknown Play From album: Өөрийгөө хоослох нь

ХҮН ҮГ – ӨӨРИЙГӨӨ ХООСЛОХ НЬ

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Та өөрийгөө хоосолно гэхээр битгий өрвөлзөөрэй. Танд байгаа эд хөрөнгө, үнэ цэнэтэй зүйлийг танаас зайлуулах гээгүй шүү. Харин танд байж болох өөрийгөө бодсон үзлийг хоослох тухай ярьж байгаа юм. Би төвт үзэл бол хүнийг бусдаас хөндийрүүлж, өөртөө авч болох байсан сайн сайхан бүхнээс нь салгадаг. Яахав тухайн үедээ хүн өөрийгөө бодсоноор хүссэн зүйлээ авч чаддаг л байх. Гэхдээ тухайн нөхцөл байдал дунд та өөрийгөө бодож хүссэн зүйлээ авснаар дараа дараагийн сайн сайханд хүрэх хаалгаа хааж байдаг юм. Би их өөрийгөө боддог хүн байсан. Юм л бол би яахын. Би тэгсэн шүү дээ. Би тэгэх гээд байна гэхчилэн үлдээсэн амьдралдаа өөрийгөө бодож хар амиа хоохойлсон олон үйл хэрэг надад байдаг. Тэр үедээ би өөрийгөө бодох нь тийм ч муу зүйл биш гэж боддог байлаа. Үнэхээр ч тийм юм шиг санагддаг байж билээ. Гэтэл миний уншдаг нэг номд “Бүх зүйл хоосон бөгөөд бүгд салхины хойноос хөөцөлдөхтэй адил гэж бичсэн” байсан юм. Бодоход нээрээ л тийм. Миний өөрийгөө бодож, өөртөө олсон бүхэн одоо байхгүй байна. Тухайн үед бусдыг шархлуулж олж авсан бүхэн минь одоо салхи шиг л ор мөргүй алга болж… Үүнийхээ хариуд би хувиа хичээгч нэрийг олны өмнө зүүж, өөрийгөө бодогч гэж хавь ойрын хүмүүсээрээ дуудуулдаг болсон. Тэгээд би бусдыг бодож эхэлсэн…

НЭВТРҮҮЛГҮҮД

by