Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
26 Тоглуулсан
Цаг хугацаатай Length: Unknown Play From album: Цаг хугацаатай

ХҮН ҮГ – ЦАГ ХУГАЦААТАЙ

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Цаг хугацаагүй юм гэж энэ дэлхий дээр байхгүй гэж би боддог. Өвсөнд ургах цаг байхад гандах цаг бий. Амьтанд төрөх цаг байхад үхэх цаг байна. Ажилд эхлэх цаг байхад дуусах цаг байна. Хүнд залуу идэр, ихийг хийж бүтээх сайхан нас байхад өтлөн өвгөрч үхлээ хүлээх цаг бас байна. Энэ мэтчилэн ярих юм бол таны биеийн эрхтэн нэг бүр чинь цаг хугацаатай. Хэзээ хараа чинь муудах уу? Хэзээ хөл чинь, гар чинь, таван цул чинь асуудалтай болох уу? гээд л бүгд л өөр өөрийн гэсэн тогтоогдсон цагтай гэж би боддог. Би… За би ч гэлтгүй ер нь манайхны ихэнх хүмүүс 40 хүртлээ өөрийнхөө эрүүл мэндээр тоглож, 40 наснаас хойш өөрийнхөө эрүүл мэндэд захирагдаж амьдардаг юм болов уу? Цаг хугацааны талаар өөрийнхөө мэдсэн зүйлээс хуваалцана гэчихээд яагаад эрүүл мэнд яриад байна вэ? гэж та гайхам магадгүй. Яагаад гэхээр та энэ дэлхий дээр хэдэн жил, хэдэн сар, хэдэн өдөр, хэдэн цаг, хэдэн минут, хэдэн секунд амьдрах вэ? гэдэг чинь таны эрүүл мэндтэй шууд холбоотой. Залуу насанд бол яах уу? Өтлөхгүй мэт, өвдөхгүй юм шиг л дуураараа амьдардаг. Би ч бас тийм л замыг туулсан…

НЭВТРҮҮЛГҮҮД

by