Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
57 Тоглуулсан
Сүнсний дайн Length: Unknown Play From album: Сүнсний дайн

ХҮН ҮГ – СҮНСНИЙ ДАЙН

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Сүнсний дайн гэхээр танд сонин санагдаж байгаа байх л даа. Үүнийг арай өөрөөр тайлбарлах юм бол сайн муугийн дайн. Эсвэл Бурхан чөтгөр хоёрын дайн гэж хэлж болох юм. Ихэнх хүмүүс амьдрал дээр сайн хүн байхыг хүсдэг. Тэгсэн мөртлөө хүсдэг сайнаа биш. Харин хүсдэггүй муугаа хийдэг нь харамсалтай. Энэ нь хүнийг сайн бус муу хүн болгодог юм. Үүний учир нь та Ариун сүнсээ тэжээгээгүй, муу ёрын сүнсээ тэжээсэнд оршиж байгаа юм. Таны дотор сүнсний дайн бодитоор явагддаг. Өдөр болгон цаг мөч тутамд та өөрөө ч мэдэлгүй тэр дайнд сайн эсвэл муу талын дүрийг бүтээдэг юм. Би ч бас энэ тухай тодорхой ойлголтгүй байхдаа муу сүнсээ тэтгэн хооллож, өөрийнхөө үлдээсэн амьдралд хусаад ч арилахгүй олон хар толбыг үлдээсэн. Бусдыг гомдоож, хүн хараагүй юм чинь гэж буруутай үйлдэл хийж, олон ч нүгэл хилэнцийг нуруундаа үүрсэн. Би ч гэлтгүй хүмүүсийн ихэнх нь хорон сүнсний нөлөөгөөр ийм хар үйлдлээр өөрийнхөө амьдралыг зурдаг. Сүнсий дайныг танд энгийн ойлгомжтой тайлбарлахын тулд нэг өвгөн хүү хоёрын тухай үлгэрийн танд ярьж өгье л дөө. Эрт цагт өвгөн хүү хоёр хар цагаан нохойтой амьдран суудаг байжээ. Хүү их хэрсүү сэргэлэн ухаантай тул өвөөгөөсөө элдвийг шалгаан асуудаг байжээ…

НЭВТРҮҮЛГҮҮД

by