Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
22 Тоглуулсан
Сонсох үг Length: Unknown Play From album: Сонсох үг

ХҮН ҮГ – СОНСОХ ҮГ

10

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Би магтуулах дуртай. Би ч гэлтгүй ер нь хүн бүхэн магтуулах дуртай байх. Эмээ минь “миний хүү мундаг шүү” гэж хэлэхэд би эрч хүчээр дүүргэдэг байж билээ. Аавын хэлдэг “ухаантай шүү, миний хүү” гэдэг үг намайг хэнээс ч илүү цэцэн болгодог. Ээжийн минь хэлдэг “миний хүү ч их тусархаг хүүхэд шүү” гэдэг үг намайг ажилсаг болгодог байлаа. Гэхдээ эцэстээ энэ бүх магтаал надад ахадсан юм. Ингээд бодохоор хүн магтаалын бялууралд орохоор тэнэг болчихдог юм билээ. Магтаалд ташуураад эхлэхээр залхуурал, бардамналд автдагийг би биеэрээ мэдэрсэн. Зарим хүмүүс би магтаалын үг сонсох дургүй намайг хөөргөөд байгаа юм шиг санагддаг гэж хэлж байсныг би сонссон. Үнэн л дээ. Магтаалын үг нь хүний хийсэн юмыг нь үнэлж магтаж байгаа ч, бас хий дэмий онгироох хөөрөгдлийг төрүүлдэг ч тал бий. Намайг шүүмжилсэн үгэнд би дургүй. Хүмүүс өөрийнхөө нүдээр намайг хараад миний бурууг хэлэх амархан л даа. Гэхдээ миний дотор амьдраад өөрийнхөө хүсч байгаа тэр зөвийг гаргах хэцүү гэдгийг…

НЭВТРҮҮЛГҮҮД

by