Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
18 Тоглуулсан
Ноёны зам нохойн зам Length: Unknown Play From album: Ноёны зам нохойн зам

ХҮН ҮГ – НОЁНЫ ЗАМ НОХОЙН ЗАМ

10

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Илүү ойлгомжтойгоор хэлэх юм бол дээд зам буюу ноёны зам, доод зам буюу бүр муугаар хэлбэл нохойн зам юм. Хүн болгон энэ дэлхийд амьдрахдаа өөрийнхөө явах замыг, ажил мэргэжлийг, амьдрах орчныг сонгодог. Гэхдээ нэг зүйлийг сануулан хэлэхэд ядуу төрсөн бол тэр чигээрээ байна гэсэн үг биш. Баян айлд төрсөн бол насаараа баян байна гэсэн үг бас биш юм. Хүмүүсийн амьдралыг харвал ядуу амьдралаас хагартлаа баяжсан, баян амьдралаас хувхайртлаа ядуурсан жишээ сургамжууд олон байдаг. Хүмүүсийн ихэнх нь л дээд замыг сонгохыг хичээж хөдөлмөрлөдөг. Доод замаар төвийлөн нэг их яваад байхыг хүсдэггүй. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд Ноёны зам, нохойн зам хоёрын аль аль нь нэг эхлэлтэй шигээ, нэг төгсгөлтэй байдаг юм. Миний уншсан Бурханы сударт “Бүх зүйл залхмаар юм. Энэ дэлхий дээрх бүх зүйл хоосон бөгөөд бүгд салхины хойноос хөөцөлдэхтэй адил” гэж бичсэн байна. Үнэхээр ч тийм энэ дэлхийн бүх хүмүүс нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцна. Энэ бол Бурханаас хүмүүст тогтоогсон жам юм. Хүмүүс энэ дэлхий дээр дээд доод дунд гэхчилэн өөр өөрийн мөрөө гаргаж, өөр өөрсдийнхөө хүсэлд тааруул эд баялаг эрдэм мэдлэгийг түвшин тус бүрдээ хураадаг боловч эцэстээ бүх зүйл хоосон.

НЭВТРҮҮЛГҮҮД

by