Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
38 Тоглуулсан
Итгэл амь Length: Unknown Play From album: Итгэл амь

ХҮН ҮГ – ИТГЭЛ АМЬ

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Энэ дэлхий дээр амьдрахдаа хүмүүс олон зүйлийг чухалчилан амьдардаг. Миний хувьд ч бас олон зүйлийг чухалд тооцож амьдралынхаа хором мөч бүрийг чухалд тооцсон зүйлийнхээ төлөө үрсэн. Эцэс нь хоёр зүйлийг маш сайн ойгосон. Юу гэхээр энэ дэлхий дээр амьдрахад ганцхан чухал зүйл бий тэр нь амь, харин энэ дэлхийгээс явах үед ганцхан чухал зүйл бий тэр нь итгэл юм. Ингээд хэлэхээр та тэртээ тэргүй надад амь байхад ахиад амиар яах юм. Үхэх гэж байж юун итгэл, харин ард хоцорч байгаа үр хүүхдийнхээ төлөө харамсах харамсал л үлдэх биз гэж хэлж болох юм л даа. Таны бодож байгаа тэр амь, харамсал хоёр бол дагавар бүтээгдэхүүн, харин эх бүтээгдэхүүн нь итгэл болон амь. Үхнэ гэж бодохоор яах аргагүй л үр хүүхэддээ санаа зовно. Энэ бол үхлийг дагасан дагуул зүйл. Үүнээс ч олон юм үхлийг дагах нь тодорхой. Хүн энэ дэлхий дээр оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө олон зүйлийг давж, олон зүйлийг зохион бүтээсэн. Гэхдээ давж чадахгүй, бүтээж болохгүй зүйл хүмүүст тохиолдсон. Тэр нь үхэл ба амь юм. Ямар ч гүн ухаантан, үхлийг ялж, өтөлсөн биедээ зориулж өөр амийг бүтээж чадаагүй л байна. Тэгэхээр хэн ч гэсэн үхлийг давж, өөр амийг бүтээж чадахгүй гэсэн үг юм. Тийм ч учраас Бурхан…

НЭВТРҮҮЛГҮҮД

by