Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
47 Тоглуулсан
Хоосон хөдөлмөр Length: Unknown Play From album: Хоосон хөдөлмөр

ХҮН ҮГ – ХООСОН ХӨДӨЛМӨР

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Энэ дэлхий дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол бүх ажил хоосон биш, тодорхой хэмжээний хөлстэй л байж таарна шүү дээ гэж та хэлэх байх л даа. Мэдээж тийм энэ дэлхийн зарчим бол та ажлыг сайн, муу ямарч гүйцэтгэлээр хийлээ гэсэн үнэлэгдээд тодорхой хөлсөө авах болно. Энэ бол дэлхий дээрх зарчим. Харин одоо танд би өөрийнхөө сурч мэдсэн нүдэнд үл харагдах хөдөлмөрийн талаар ярих гэж байна. Энэ ямар хөдөлмөр вэ? гэвэл таны хүн чанар, хүнлэг сэтгэл, бусдад хандах хандлага, ертөнцийг туулах итгэл үнэмшил юм. Бурхан энэ дэлхий дээр хүнийг бүтээхдээ өсөн төлжиж үржин олширч газар дэлхийг дүүргэ гэсэн үүрэг өгсөн. Ингэхдээ бие биедээ хоргүй, цэвэр зүрх сэтгэлээр амьдарч, аливаа бүхнийг буруу өнцгөөс нь ашиглая, залилъя гэсэн нүдээр харах биш. Харин нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. Мөн сэтгэлээ шингээсэн бүхэн, итгэлээр тэжээгдэн ургана гэсэн эерэг хандлагаар бүх зүйлд хандахыг хэлж байгаа юм. Хүн чанараа шингээж, эерэг хандлагаар хөдөлмөрлөсөн бүхний үр шим нь төдийлөн нэг их харагдаад байдаггүй. Тийм ч учраас хүмүүс бие биедээ төдийлөн нэг их эерэгээр хандахаа, бас дэмжиж туслахаа больсон мэт надад санагддаг. Хэдийгээр бусдад туслах, хүний мөстэй үйлдэл нь хоосон хөдөлмөр юм шиг санагдавч…

НЭВТРҮҮЛГҮҮД

by