Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
25 Тоглуулсан
Гуниглал Length: Unknown Play From album: Гуниглал

ХҮН ҮГ – ГУНИГЛАЛ

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Эртний сударт “Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад харин тэдэнд тайтгаруулах хүн алга” гэж бичсэн байна. Энэ хорвоо дээр амьдрал үүссэн цагаас хойш л дарлагч, дарлагдагч гэсэн хоёр дүр зэрэгцэж ирсэн. Тав дахь хуудсаараа би танд энэ тухай нэгэн түүхийг ярьж өгье. Би залуучуудад туулсан амьдралаасаа хуваалцан, зааж сургадаг байлаа. Зарим нь ч үнэн голоосоо чармайлттайгаар миний яриаг сонсоно. Харин зарим нь үлгэр шиг гайхамшгаар дүүрэн миний амьдралын элдэв үзэгдлүүдийг үл ойшоон цааргалдаг байлаа. Би нэг удаа залуусыг тойруулан суулгаад уучилж мартахыг цаг хугацаа харуулдаг тухай ярьж суулаа. Тэгэхдээ цаг хугацаа бол бүгдийн эмч, цаг хугацаа бол бүхнийг анагаана. Ямар ч асуудал цаг хугацааны явцад шийдэгддэг юм гээд л сургаж гарлаа. Гэтэл тэндээс нэг залуу босоод шал худлаа сургаал байна гэдэг юм байна. Би ч эрдэмтэй хүн шиг тайван гэгч нь “за миний дүү, яагаад үгүйсгэж байгаагаа бидэнд ярьж өгөөч” гэлээ…

НЭВТРҮҮЛГҮҮД

by