Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
23 Тоглуулсан
Эрх мэдэл Length: Unknown Play From album: Эрх мэдэл

ХҮН ҮГ – ЭРХ МЭДЭЛ

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэсэн үг байдаг. Би харуулын ажлаас эхлээд гүйцэтгэх захиралын албан тушаалыг хашиж үзсэн. Энэ хугацаанд хүний мөн чанар тэр тусмаа өөрийнхөө мөн чанарыг хичнээн хэврэг болохыг ойлгосон юм. Олон ч хүн эрх мэдлээс болж ноён нуруу нь хугарч, хүн чанар нь хагарч, хэмхэрч байгааг би харсан. Эрх мэдэл өндөр албан тушаалд суухаараа хэн байж байгаад хэн болсноо умартдаг олон хүн байдаг. Миний хувьд азаар тийм хүмүүсийн алдаанаас суралцаад өөрийгөө зөвөөр удирдаж чадсан гэж боддог юм. Би ч бас бусдын л адил өсөн дэвжиж амжилттай ажиллан, бусад хүмүүс шиг л дээд албан тушаал хашихыг хүсдэг байлаа. Хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө би, сургуульд сурч хэлний мэдлэгээ сайжруулж, өөрийгөө хөгжүүлсний хүчинд бас олон жилийн ажлын туршлагын үр дүнд би захирал хэмээх сууринд суусан. Сэтгэл хангалуун сайхан байсан шүү. “Захирал аа” гэж бусад хүмүүсээр дуудуулаад, хүндлүүлээд зарим нэг нь надаас айж эмээж байгаа нь анзаарагдаад сонин л байдаг юм билээ. Гэтэл чи захирлын сууринд зорьсныхоо дагуу суулаа. Гэхдээ нэг юмыг санаарай…

НЭВТРҮҮЛГҮҮД

by