Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
38 Тоглуулсан
Эдийн шунал Length: Unknown Play From album: Эдийн шунал

ХҮН ҮГ – ЭДИЙН ШУНАЛ

00

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Энэ дэлхий дээр олон сайхан зүйл байдаг ч, бүгд хоосны хоосон болой. Хүн болгон энэ дэлхий дээр амьдрахдаа олон зүйлийн төлөө өөрийгөө зориулж, маш олон хэрэгтэй хэрэггүй зүйлийг цуглуулдаг. Би ч бас тийм л байсан. Ухаан сууж амьдралыг таниагүй байхдаа наргиан цэнгээн, элдэв баясалд дурладаг байлаа. Үүний адагт амьдралыг таньж эхлэхэд надад тийм юм алга, ийм юм алга гэж өөрийгөө бусадтай харьцуулж, элдэв зүйлд би шунан дурласан. Хэрэглээний эд зүйлээс эхлээд, хэмжээлшгүй их мөнгө, унах сайхан тэрэг, амьдрах таатай орчин гээд төгс амьдралыг мөрөөссөн. Цаг хугацаа өнгөрөх тусам хүсч байгаа зүйлээ нэг нэгээр нь авч чадлаа. Өөрөөрөө бахархсан шүү. Би чадсан гэж өөрийгөө омогшуулах тэр мөчүүд үнэхээр сайхан мэдрэмжийг үлдээсэн. Сүүлд нь би өөрийнхөө хүссэн зүйлээ авахын тулд хэн нэгний амьдралыг гишгэлэхэд бэлэн болж, хүн чанараа гээснээ ухаарсан юм…

НЭВТРҮҮЛГҮҮД

by