Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
78 Тоглуулсан
Амирлал Length: Unknown Play From album: Амирлал

ХҮН ҮГ – АМИРЛАЛ

30

ХҮН ҮГ 26 Jan, 2016

Амар амгалан, чимээгүй, намуухан, хааяа бүлээхэн салхи таатайяа элбэсэн ийм сайхан амьдралыг би одоо амсаж явна. Ингээд хэлэхээр та энэ нөхөр ч хөдөө амарч байсан үеэ дурсаж байна даа гэж бодож байгаа байх л даа. Үгүй би хотод байна. Гэхдээ магадгүй би сэтгэлийн уугуул хөдөөдөө байгаа нь энэ юм болов уу? Ямар амгалан байна гээч. Бүх зүйлээ хийгээд гүйцээчихсэн мэт… Их ажлын дараа амсхийх шиг л санагдаж байна. Би энэ амар амгаланг олох гэж 25 жил, амьдралынхаа гуравны нэгийг зарцуулсан. Энэ амар амгалан сайхан амьдралыг минь Бурхан л надад өгсөн юм. Хэрвээ би Бурханыг таниагүй байсан бол сэтгэл минь ингэж амар амгалан байх байсан болов уу? Үгүй л байх. Аягүй бол санаа зовиурууд цээжинд минь хургаж, айдастай, ямар нэг эдийн төлөө шунан дурласан тийм л замаар явж байх байсан болов уу? Таны бодлоор амирлал гэж юу вэ? Гэгээрэл үү? Ганцаардал уу? Миний танин мэдсэнээр бол асуудал байсан ч шийдэгдэнэ гэсэн итгэл энэ бол амирлал. Зөрчил, түвэг учралууд байсан ч зөв тайван замаар туулан гарах хүсэл. Зүрх эдгэж, тархи ухаажиж, сэтгэл тайвширах мэдрэмж. Өөр юу гэж хэлмээр юм бэ дээ. Магадгүй мэдэх зүйлээ мэдчихсэний дараах бахархал. Очих газраа судалчихсан аялагч…

НЭВТРҮҮЛГҮҮД

by