Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
11 Тоглуулсан
Хүн үг 35 Length: Unknown Play From album: Хүн үг 35

ХҮН ҮГ – АМЬГҮЙ АЛБАТ

00

ХҮН ҮГ 30 Jan, 2017

Араасаа зовлон жаргал ээлжлэн чирсэн амьдралын эгэл өдрүүд шувтарч, алаг замбуулинг туучсан хором бүрээ дүгнэх цаг хүн бүрт ирнэ. Тэр үед үхсэн мэт амьд байснаа ухамсарлавал ямар харамсалтай вэ?…. Жаргалтай, амьдралыг сонгох гэж зовлон руу зүтгэдэг нэгэн байхад, зовлонтой мэт харагдах амьдралдаа жаргалтай амьдардаг нэгэн ч байна. Тэгэхээр яг юуг жаргалд тооцож, юуг зовлон гэж нэрлэх вэ? Миний уншдаг номонд “Би утгагүй амьралынхаа туршид юм бүрийг л үзэв. Зөв хүн шударга байдал дотроо үхэж байхад, бузар хүн худал дотроо удаан амьдрах ажээ” гэж бичсэнийг би олж уншлаа. Нээрээ л тийм. Шударга байдал дотроо үхэхийг жаргалд тооцож чадвал хүн амьдарсан шиг амьдарч чадлаа гэж өөрөөрөө бахархаж дуусах болно. Харин худал хуурмаг дотор амьдрах нь аз жаргалтай дэлхийг зовлонгийн оромж гэж нэрлэчихээд түүндээ насаараа итгэж, эцэст нь буруу гэдгийг ухаарахтай адил ажээ.

НЭВТРҮҮЛГҮҮД

by