Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
4 Тоглуулсан
Шилтгээний агаарыг цэвэр байлгах нь Length: Unknown Play From album: Шилтгээний агаарыг цэвэр байлгах нь

ГАЙХМШИГТ ЕРТӨНЦ – Шилтгээний агаарыг цэвэр байлгах нь

00

Дэлхийн өнцөг булан бүрт байдаг өнө эртний түүхтэй, гайхалтай үзэсгэлэнтэй шилтгээнүүдийн талаар та олонтаа сонсож бас зорьж очин үзэж байсан бизээ. Зарим нь яг л үлгэрт гардаг орд харш шиг байхад харин зарим нь улс орныхоо соёл, шинжийг хадгалсан байдаг. Ерөнхийдөө ихэнх үзэсгэлэнтэй шилтгээнүүд европын орнуудад сүндэрлэсэн байна. Нэн эртний алдартай шилтгээнүүдийн уран хийц, байршил өнөөг хүртэл дэлхийн хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн. Уран барилгачид усан дээр хүртэл гайхамшигтай нэгэн шилтгээнийг барьсан байдаг. Энэ шилтгээн нь 14-р зууны үед Английн Roberts bridge хэмээх газрын ойролцоо баригджээ. Хамгаалалтын зориулалттай баригдсан болохоор дөрвөн талдаа харуулын цамхагтай. Мөн хана нь маш бат бэх юм байна. Тэгэхээр хүн төрөлхтний өвөг дээдсийн уран гар, нарийн ухааны чадвараар боссон асар том барилга байгууламжийг өнөөгийн нүдээр үзэж сонирхоход техник технологи хөгжөөгүй байсан тэр цагт яаж босгосон нь эрхгүй гайхшрал төрүүлнэ.  Эртний олон орд харш техник хэрэгслийн хүчээр бус нүцгэн гар, ухаан хоёрын хүчээр сүндэрлэж, хэдэн зуун жилийг дамнан хүн төрөлхтний сод бүтээл болон оршсоор байна. Мөн нүсэр том, сүрлэг байгууламжийг барьж байгуулах ажилд хэдэн зуун хүний хөлс, цаг хугацаа хөрөнгө мөнгө шингэсэн бол гэх бодол ч бас хөвөрнө.

НЭВТРҮҮЛГҮҮД

by