Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
45 Тоглуулсан
100.000 харуул Length: Unknown Play From album: 100.000 харуул

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Зуун мянган харуул

02

Ихэнх бичил организмууд хүний амьдралд ашигтай сайн байдаг ч хэдэн мянган төрлийн халдварт бактери, вирус, мөөгөнцөр, паразиттай бид тааралддаг. Гайхалтай нэг зүйл гэвэл, бие махбодид халдвар авсан гэх ямар нэг шинж тэмдэг илрэхээс өмнө хүний дархлааны тогтолцоо ихэнхдээ эдгээр үхлийн аюултай түрэмгийлэгчдийг чадваргүй болгож байдаг. Зуун мянга гаруй харуул цаг үргэлж манаанд гарч бие дэх гадны түрэмгийлэгчдийг олж илрүүлэн, түгшүүрийн дохио өгч, тэр ч бүү хэл тэдгээрийг устгах химийн тусгай зааварчилгаа өгдөг гэнэ. Өвчин эмгэгийг тодорхойлж, эмчлэх эмчилгээг нь олж, тухайн халдвар даамжрахаас өмнө эмчилж эхэлдэг болхоор эдгээр харуулуудыг бяцхан эмч гэж үзэж болно. Тиймдээ ч хүний дархлааны тогтолцоо эрдэмтдийг гайхашруулсаар байгаа юм.  Б эсүүд гэж нэрлэгдэх эдгээр харуулуудад зориулсан генийн хуулбар биемахбодид хадгалагддаггүй болохыг судлаачид мэджээ. Тэгвэл хүний бие хэрхэн энэ харуулуудыг бий болгож, гадны биетүүдийг устгахад шаардлагатай генийн мэдээллийг боловсруулан гаргаж чадаж байна вэ? Тасралтгүй шинэ бүтэц бүтээдэг ДНК гэх хэсгүүд агуулсан бяцхан номын сан хүний биед байдаг. Тэр нь аливаа гадны биет орж ирмэгц тэдэнтэй тулалдахад үргэлж бэлэн байдаг болохыг судлаачид тогтоосон байна. Хүний биеийн дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвартай. Дархлааны тогтолцоо бидний бие организмын хамгийн том хамгаалалт.

НЭВТРҮҮЛГҮҮД

by