Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
8 Тоглуулсан
Зүрхний талаарх баримт Length: Unknown Play From album: Зүрхний талаарх баримт

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Зүрхний талаарх баримт

00

Ариун бичээст зүрхний тухай өгүүлэхдээ хамгаас хуурамч жолоогүй шахуурга хэмээсэн байдаг. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд зүрхтэй холбоотой эдгээр эх сурвалжууд тийм ч андуу ташаа мэдээлээгүй бололтой. Эмч нар зүрхийг бусад эрхтэнтэй үргэлж холбоотой гэдгийг баталж тодорхойлдог. Тэр ч бүү хэл тархинд хүртэл зөвлөгөө өгдөг өндөр хөгжилтэй эрхтэн гэж үздэг байна. Ингэж үзэх зайлшгүй шалтгаан олон бий. Тухайлбал зүрх нь янз бүрийн мэдээлэл зөөгч хэсэг дааврыг үйлдвэрлэдэг ажээ. Тиймээс зүрхийг үргэлж л насостой зүйрлэж хэлдэг. Тэгвэл хожим илэрч байгаа зүрхний талаарх сонирхолтой баримтууд болон анагаах ухааны нээлт, ололтууд нь судлаачдыг гайхшралд оруулсаар байна. Хөгжилтэй дуу аялах нь зүрхэнд тустай гэсэн мөр зөвхөн яруу найргийн мөр төдийгүй шинжлэх ухааны нээсэн ололт. Эрдэмтэд дуурийн болон хорын дуучин бусад мэргэжлийн хүмүүсээс хамгийн багадаа 15 жилээр илүү насалдаг болохыг тогтоожээ. Хүнийг дуулахад зөвхөн хоолойны эрхтэн эрчимтэй ажиллаад зогсохгүй, уушиг буюу бага эргэлтийн цусан хангамжийг идэвхижүүлдэг. Ингэснээр зүрхний булчингийн болон бусад эд эрхтэний хүчилтөрөгчийн хангамж сайжирдаг байна.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by