Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
3 Тоглуулсан
Зөгий идэштэн шувуу Length: Unknown Play From album: Зөгий идэштэн шувуу

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Зөгий идэштэн шувуу

00

Би Дантри ширэнгэн ойд ирээд байна. Австралийн алс хол хойд хэсэгт, далайн эрэг дээрх Кайрс хотын захаар машинтай бол хоёр цаг орчим явж энд ирнэ. Энд өтгөн саглагар моддын навчис дундуур нарны туяа сүлбэж, цэвэр тунгалаг агаар хамар цоргиод үнэхээр сайхан юм. Гэнэт дэргэдэх модон дээр зөгий идэгч шувуу байхыг би олж харлаа. Толгойноос нь эхлээд нурууг нь даган сэрвэлзэх өрөвлөгтэй өхөөрдөм жигүүртэн юм гээч. Ойрхон хаа нэгтээ балт зөгий дүнгэнээд байх чинь. Шавьжнаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн зөгийн балаас өөр байдаггүй. Зөгийн балны наян хувь нь сахар бөгөөд хэзээ ч мууддаггүй цорын ганц хүнсний зүйл юм. Зөвхөн хүнсээр хязгаарлахгүй зөгийн амтат балыг дэлхий нийтээрээ олон төрөл эмчилгээнд хэрэглэж байна. Тэгвэл зөгийн ашиг тусыг хүнээс өөр мэддэг тэднээр хооллодог амьтад энэ дэлхий ертөнц дээр цөөнгүй бий. Эдгээрийн нэг нь зөгий идэгч шувуу юм.

НЭВТРҮҮЛГҮҮД

by