Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
16 Тоглуулсан
Ярьдаг тархи Length: Unknown Play From album: Ярьдаг тархи

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Ярьдаг тархи

00

Электрон тооцоолон бодох машиныг бүтээх анхны оролдлогууд удаан жилийн түүхтэй ч орчин үеийн компьютерийн анхны дизайныг дайны дараахан 1946 онд АНУ-ын эрдэмтэн зохион бүтээгчид гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтээжээ. Энэ нь тухайн үед секундэд 5000 үйлдэл хийж чадаж байсан нь хүний ой ухааны чадавхитай зүйрлэхийн эцэсгүй дэвшилттэй санагдсан хэрэг. Гэвч овор хэмжээ нь том, үнэ өртөг нь дааж давшгүй өндөр байсан учир олноор үйлдвэрлэх ямар ч боломжгүй байжээ. Сансар судлал, батлан хамгаалах гээд засгийн газрын байгууллагуудад тусгай зориулалтаар эхний ээлжинд ашиглаж эхэлсэн байдаг. Харин энэ үеэс хойш таван жилийн дараа анхны сайжруулсан тавин загварыг хийж тус бүрийг нь сая доллараар худалдаан гаргасныг тэр үеийн томоохон тэргүүн баячууд л хэтэвчээ хоослон байж авцгаас гэдэг. Ингээд дахин таван жил өнгөрөхөд компьютерийн үнэ арав хувь буурч 120 мянган доллар болж байж. Компьютерийн технологи баруунд ийнхүү хурдацтай хөгжсөөр 1983 онд “Compag” маркийн компьютер худалдаанд гарч эхэлсэн байна. Энэ бол өнөөдрийн та бидний хэрэглээ өдөр тутмын чухал хэрэглээ болсон комьпютерийн үүсэл хөгжил. Тэгвэл компьютер болон хүний уураг тархины хооронд асар том ялгаа бий гэдгийг та бид мартах учиргүй.

НЭВТРҮҮЛГҮҮД

by