Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
10 Тоглуулсан
Өөрийгөө хамгаалдаг модод Length: Unknown Play From album: Өөрийгөө хамгаалдаг модод

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Өөрийгөө хамгаалдаг модод

00

Байгаль гэдэг гайхамшигтай баян тансаг орчин. Тэнд оршин байгаа амьд бие бодгаль бүр нэг нэгэндээ харилцан уялдаа холбоотой. Хур бороо газрын гүний усаар тэжээгдэн ургаж байгаа өвс ургамлаар шавьж хорхой, жигүүртэн ан амьтад хооллодог ч эргээд амьтдын ялгадас болон ялзмаг, тэргүүтэн нь ургамлын шим тэжээл болох зохилдлогоотой. Нэг нь нөгөөгийнхөө хоол хүнс болохоор заяагдсан ч амьтан байтугай ургамал модонд хүртэл өөрөө өөрийгөө хамгаалах чадвар байдаг байна. Ялангуяа энэ дэлхий ертөнц дээр далайн эргийн элс шиг маш олон тоо төрлийн хорхой шавьж өсөн үржсээр байна. Харин тэд үржлийнхээ явцад тодорхой үе шаттайгаар өсөж үржихдээ ихэнхи авгалдай нь бие гүйцэтлээ мод бутнаас хоол тэжээлээ олдог байна. Бидний ой тоо, санаанаас давсан их тоогоор үржиж байгаа эдгээр авгалдайнууд модоор хооллосоор байгааг харах юм бол энэ дэлхий ертөнцөд ямар ч мод, ургамал ургах боломжгүй гэмээр. Гэхдээ байгаль дэлхий, ан амьтад хоорондоо маш нарийн нягт уялдаа холбоотойгоор бүтээгдсэнийг бид сайн мэднэ. Харин ихэнхи мод өөрийгөө хорхой шавьжнаас хамгаалах хор ялгаруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэгвэл зарим төрлийн модон дээр тэдгээр хорхой шавьж үргэлжид  амьдарсаар байгаа нь ямар учиртай юм бол оо?

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by