Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
5 Тоглуулсан
Ургац хураагч шоргоолж Length: Unknown Play From album: Ургац хураагч шоргоолж

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Ургац хураагч шоргоолж

00

Австралийн хуурай талд гайхалтай байгууламжууд маш олон байдаг. Бүгд хоорондоо усны дусал шиг адилхан. Өндөр нь 5 метр орчим, өргөн нь 3 метр. Гайхалтай нь энэхүү байгууламжийн ирмэгүүд яг хойд болон өмнө зүгийг зааж байдаг юм. Сонсогч та ямар байгууламжийн тухай ярьж байгааг тааварлаж байна уу? Магадгүй таны нүдэндээ гайхалтай нэгэн барилга байшинг төсөөлж суугаа байх. Тэгвэл энэ бол Австрали шоргоолжийн орон байр юм. Үд дундын үед тэсэхийн аргагүй халуу төөнөдөг, сүүдэр огт тусдаггүй тийм газарт шоргоолжууд амьдарцгаана. Хамгийн сонирхолтой нь шоргоолжийн байр халуун наранд халахгүйгээр хийгдсэн байдаг. Харин өглөө оройдоо нарны туяа хавтгай ханан дээр тусч байрыг халаадаг аж. Энэ маягаар шоргоолжийн гэр үргэлж дулаан байх нөхцөл нь бүрддэг. Хумсын чинээ ч тархигүй атлаа бяцхан шоргоолжууд яаж ийм уран нарийн байгууламж босгож чадаж байгааг эрдэмтэн мэргэд өнөөг хүртэл ойлгодоггүй юм. Гэтэл шоргоолж шороо, элс, ургамлын хогийг шүлсээрээ нааж барьцалдуулсаар ийнхүү аварга үүрүүдээ босгодог байна. Тэгэхээр эртний нэгэн сударт “Залхуу минь, чи яв. Шоргоолж юу хийдгийг ажиглан хар. Ухаантай бай. Түүнд ахлагч, харгалзагч, удирдагч гэж байхгүй атлаа өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж, Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг” гэж бичсэн байдаг. Бурхан өөрийн бүтээсэн бүх бүтээлээ харж ханддаг. Шоргоолжийг ч хүртэл. Бурхан тэднийг ер бусын арга замаар хооллож ундаалдаг.

НЭВТРҮҮЛГҮҮД

by