Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
5 Тоглуулсан
Үр удмаа үлдээхийн тулд яахаас ч буцахгүй оцон шувуу Length: Unknown Play From album: Үр удмаа үлдээхийн тулд яахаас ч буцахгүй оцон шувуу

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Үр удмаа үлдээхийн тулд яахаас ч буцахгүй оцон шувуу

00

Антрактидын амьдрал мөс хүйтний хуулинд л захирагддаг. Тэнд бүтэн жилийн зөвхөн арванхоёр болон нэгдүгээр сард л гэрэл гэгээ үзнэ. Нар шууд тусахгүй ч хааяахан уулын оройдоо үл мэдэг үзэгдэх төдийхөн. Бусад саруудад дан харанхуй шөнө ноёлно. Антрактид тив бол ихэвчлэн мөсөөр хайр найргүйгээр шуурч байдаг газар юм. Энэ дэлхийн хамгийн их салхилдаг тив гэдэг утгаараа нүүр нүдгүй шуураад л, өдөртөө цаг агаар нь хэдэнтээ ч хувирч  мэдэх тогтворгүй ааш аягтай. Хязгааргүй мөсөн талд мөсөн дундаас цухуйх хад чулуулгууд буюу уул нуруудаас өөр нүдэнд үзэгдэх зүйл бараг үгүй. Мөсөн уул үүсэх тэрхүү үзэгдэл нь үнэхээр сүртэй. Дээд тал нь хасах 90 хэм хүрч хүйтэрдэг гэхээр хүн тогтох нь байтугай байгалийн зүй тогтлоороо амьтан ч тэсвэрлэхэд бэрх газар юм. Гэхдээ энд нутагладаг амьтад нилээд хэд бий. Тухайлбал далайн гахай, далайн заан, оцон шувууд амьдрахын зэрэгцээ далайн хүйтэн усанд амьдардаг ер бусын организмууд олон бий.

НЭВТРҮҮЛГҮҮД

by