Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
19 Тоглуулсан
Ухаалаг зүрх Length: Unknown Play From album: Ухаалаг зүрх

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Ухаалаг зүрх

00

Зүрх бол хүний биeийн цорийн ганц зогсолтгүй ажиллагаатай булчин юм. Таныг унтаж байхад ч, биeэ амрааж хэвтэж байхад ч зүрх ажилласаар л байдаг. Зүрх нь нэг минутанд 60-90 удаа цохилно. Таны биeний цус зүрх гэгч энэхүү хөдөлгүүрт цутгагдаж бусад биe эрхтэн уруугаа цусан хамгамж илгээх ажлыг чадварлагаар гүйцэтгэдэг. Энэхүү зогсолтгүй хөдөлгүүрийг эзэн хүн өөрөө сайтар арчилж хамгаалахгүй аваас үхэлд хүргэх аюултай. Зүрх нь хавхлаг, дамжуулах гуурс, цахилгаан систем зэргээс бүтсэн шахуурга эрхтэн. Дөрвөн ховдол нь цус уушгинд очиж хүчилтөрөгчөөр дүүрч, тэндээсээ биеийн бусад хэсэгт цус хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй. Энэ үүргийг гүйцэтгэхийн тулд зүрх өдөрт 60 мянган милээс илүү урт замыг туулан 2000 галлон цус шахдаг байна. Тийм ч учраас зүрх уушиг хоёр нарийн холбоотойгоос гадна нэг нь нѳгѳѳдѳхийнхѳѳ ѳвдѳх эх үүсвэр болдог. Бидний бие организм бол үнэхээр бүрэн төгс, цогц үйл ажиллагаа бүхий гайхалтай ертөнц. Амьсгалах, хоол боловсруулах, дотор эрхтнүүд ажиллах, эсүүд хуваагдах гээд ухаан санаанд багтмааргүй. Өнөө хэр шинжлэх ухаан ч тайлж чадаагүй зүрх хэмээх энэ энэ гайхамшигтай ухаалаг эрхтэний тухай Гайхамшигт ертөнц нэвтрүүлэг таниулцуулж байна. Нэгэнтээ мэдсэн бол мартахын аргагүй зүрхний тухай баримтуудад юу гэж өгүүлснийг хамтдаа сонирхоцгооё.

НЭВТРҮҮЛГҮҮД

by