Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
7 Тоглуулсан
Тариаланч хулгана Length: Unknown Play From album: Тариаланч хулгана

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Тариаланч хулгана

00

Хөхтөн амьтдын дотор хамгийн олон тоо толгойтой, тархсан хүрээ хэмжээ хамгийн өргөн нь хулгана гэж тооцогддог. Дэлхийн II дайны дараа, Америк Номхон далайн баруун хэсгийн нэг арал дээр атомын зэвсэг дэлбэлж цөмийн туршилт хийснээр мөөгөн утаа зүг бүхэнд аюултай цацраг идэвхи тархаасан байв. Хэдэн жилийн дараа биологчид энэ арал дээр ургамал, усанд далд байсан загасны зүйл болон шавар чулуунд цөмд нь цацраг идэвхт чанартай эд бодис бий болсон байтал хулгануудад болохоор эрэмдэг зэрэмдэг болсон зүйлгүй, дүрсийн өөрчлөлт гараагүй, тэр ч байтугай онцгой тарган товируун болсон байсныг олж тогтоосон байна. Хулганы нүх нь цөмийн цацраг туяа нэвтрэхэд ямар нэг хэмжээгээр саатуулах нөлөөтэй байж болох ч хулганууд цөмийн цацраг туяаны нэвчилтэд тэсч үлдэж чадсан нь тэдний бие махбод нь үнэхээр ер бусын байсных. Тэгэхээр хулгана чухам ямар өвөрмөц махбодийн онцлог болон төрөлхийн чадвартай байж болох вэ? Үүнд өнөөг хүртэл хариулсан хүнгүй, эрдэмтдийн улам лавшруулан судлахыг л хүлээхээс өөр аргагүй. Тэгвэл энэ тухай “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг танд нууцыг дэлгэн толилуулж байна. Дэлхийн хамгийн анхны хөлгөн их судар болох Библийн Дуулал номын 145-р бүлгийн 15-р эшлэлд энэ бүх гайхамшигийн тайлал бий гэвэл хилсдэхгүй л болов уу. Энд “Бүхний нүд Тань уруу хардаг бөгөөд Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ” гэсэн байдаг.

НЭВТРҮҮЛГҮҮД

by