Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
26 Тоглуулсан
Сургуультай юм шиг загаснууд Length: Unknown Play From album: Сургуультай юм шиг загаснууд

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Сургуультай юм шиг загаснууд

00

Дэлхийн гадаргын ихэнхи хувийг эзэлдэг далай тэнгис, нуур цөөрмийн ус хаанаас ирсэн бол? Энэ талаар дэвшүүлсэн эрдэмтдийн олон арван онол таамаг өнөөдөр хүн төрөлхтөнд туйлын үнэнийг баталж чадаагүй. Эрт цагаас хүн төрөлхтөн тэнгисийн ус угаас газар дэлхий дээр байсан гэж үздэг. Манай гарагийн гадаргын бараг 4-ний 3 хувь нь далай тэнгисийн усаар бүрхэгдсэн гэдгийг ч та бид сайн мэднэ. Тэгвэл яаж ийм их ус бий болж, эх газар түүн дотроос төрж, тусгаарлагдан амьдрал цэцэглэсэн нь гайхалтай. Далай тэнгис, гол мөрөн, нуур цөөрөм нь усны амьтдын амьдралын гол орчин. Дэлхий ертөнц дээр хоёр зуун тавин мянга гаруй төрөл, зүйлийн амьд организм бүтээл бүртгэгдээд байгаагийн ихэнх нь далай тэнгисийн усны дээд хэсэгт оршдог. Эдгээр амьтад өөр өөрийн сүрэгт, өөр өөрийн хэмнэлээр, хүчтэй нь хүчгүйгээрээ хооллож далай хэмээх их гэрт хэдэн зуун жил амьдарч байна. Энэ бол хүмүүс бидний мэдэхийг хүсдэг нууцлаг агаад гайхамшигтай ертөнц. Тиймээс манай “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг сонсогч танд анхны дугаараараа нэг толгойтой юм шиг нэгэн зүгт хамтдаа сэлдэг загаснуудын талаар хүргэж байна. Та эдгээр загасны сонирхол төрүүлэм гайхамшигтай мэдрэмжийн тухай урьд нь телевизийн кино, танин мэдэхүйн нэвтрүүлгээс үзэж сонсож байсан байх. Тэд гүн цэнхэр далайн усандаа яг л нарны цацраг шиг цацарч нэгэн зүгт сэлж бас нэгэн зүгт тарж харагддаг. Энэ ч байдлаараа тэд бусад ангуучдын анхаарлыг татаж, дайралтанд өртөх нь олонтаа. Харин сүрэг загаснууд дайсны довтолгооноос төвөггүйхэн мултарч чаддаг юм. Тэгэхээр тэдэнд юу ингэж нөлөөлдөг юм болоо?

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by