Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
4 Тоглуулсан
Шувуудын хэл соёл Length: Unknown Play From album: Шувуудын хэл соёл

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Шувуудын хэл соёл

00

Хэл бол хүн төрөлхтний түүх, үнэт зүйлс, соёлын чухал хэсэг юм. Тиймдээ ч хэл нь хүмүүний мэдлэг туршлагыг үеэс үед дамжуулах, аливаа мэдээллийг цуглуулах, түгээх, хүлээн авах, боловсруулах хамгийн гол хэрэгсэл болж ирсэн. Нийгмийн хөгжлийн аль ч үе шатанд хэлийг орлох хүчирхэг, баялаг агуулгатай, хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй нандин өв байгаагүй гэхэд болно. Тэгэхээр хүнийг бусад амьд бодгалиас ялгаж байдаг гол мөн чанар бол хэл сэтгэхүй хоёр нь. Энэ хоёр, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Иймээс хэл нь сэтгэхүйгээ, сэтгэхүй нь хэлээ харилцан хөгжүүлж, нөхөж байдаг онцлогтой. Хэлсэн үгээр нь цэцнийг нь мэдэх, хийсэн сүхээр нь дархныг нь мэдэх” гэж монголчууд хэлэлцдэгчлэн юухан дээр ч болов таны ертөнцийг бүхэлд нь нээн харуулах толь бол яах аргагүй хэл болж таарах нь. Тиймээ хэл яриа гэдэг хүн төрөлхтөнд өгөгдсөн гайхамшигтай нэгэн бэлэг. Гэтэл хүмүүс л зөвхөн өөр хоорондоо ойлголцдог хэл яриатай байдаггүй бололтой. Энгийн бяцхан болжмор шувууд хүртэл бие биетэйгээ ярилцдаг болов уу гэмээр өөр өөр өнгөөр жиргэж харагддаг.

НЭВТРҮҮЛГҮҮД

by