Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
7 Тоглуулсан
Шингэн агаар Length: Unknown Play From album: Шингэн агаар

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Шингэн агаар

00

Шимэгч хорхой. Энэ хорхой биед нь шигдсэн амьтны цусыг сорж, хэрэгтэй бүхнийг шимж амьдардаг. Тэгвэл жирэмслэлт яг үүнтэй төстэй гэсэн үг. Гэхдээ хорхойноос ялгарах онцлог нь үр хөврөл эхийнхээ цусыг сорохгүй. Цусаар дамжуулж хэрэгтэй хоол тэжээл, хүчилтөрөгчөө авч амьдарна. Үр хөврөл өсч томрон эмэгтэй хүний савыг тэр чигт нь эзлэн авдаг. Өсгөгчөөр бол нилээд дайрсан довтолсон дүр зураг танд харагдах болно. Гэхдээ эхийн бие энэ довтолгооны эсрэг ямар нэгэн үйлдэл хийдэггүй байна.  Хэрвээ үр хөврөлөөс өөр зүйл эхийн сав дотор ингэж хурдтай өсч томрон, эзэлсэн бол нэг бол сав өөрийгөө хамгаалах жамаар устгана. Эсвэл эмэгтэй хүн өөрөө амиа алдах байсан биз. Яг л энэ үеэс эмэгтэй хүн өөрийн бие доторх өөрчлөлтөө мэдэрч эхэлнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол бүх зүйл бүтлээ, боллоо гэсэн үг биш. Харин ч эхэлж байгаа хэрэг юм. Гурван долоо хоногийн дараагаас л бид үр хөврөлийг ялгаж харахаар болдог. Үр хөврөлийн дэргэд жижигхэн шаргал зүйл байна. Энэ бол хэвлийд бүрэлдэж байгаа урагийн хоол хүнсээ хадгалах сав нь ч гэж хэлж болно. Дээд талд нь үр хөврөл өөрөө байрлана. Тэрэнд хором бүрт сая сая шинэ эд эс бий болж байдаг. Урт цагаан хоолой бол ирээдүйн хүүхдийн мэдрэлийн систем, тархи нь юм.

НЭВТРҮҮЛГҮҮД

by