Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
7 Тоглуулсан
Шавьж ба түүний өнгө Length: Unknown Play From album: Шавьж ба түүний өнгө

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Шавьж ба түүний өнгө

10

Гурван зуун сая жилийн тэртээд дэлхий дээр том, том шавьжууд бий болж байжээ. Асар том цох, аалз, эрвээхэй, тэмээлзгэнэ намгархаг ой болон гүн ширэнгэд үй олноороо амьдарч байлаа. Харин аварга шавьжууд байгаль ертөнцийн хувьслыг тэсч чадалгүй устаж мөхсөн гэж дэлхийн түүхэнд тэмдэглэсэн байна. Тэгвэл өнөө үед бидний мэдэх энгийн жижиг шавьжуудыг хэд дахин томруулсан байдлаар кинонд дүрслэн харуулсан байдаг. Хэрвээ ямар ч төрлийн шавьж хорхой нь нохой муурны дайтай том байсан бол хичнээн ой гутам, аймшигтай, жихүүцэм байх бол? Тэр дундаа хүмүүсийн аз жаргалын бэлэгдэл болгодог гоёмсог эрвээхэйг та төсөөлөөд нэг бод доо. Хэрвээ эрвээхэйд өнгө өнгийн толботой үзэсгэлэнтэй хос далавч байхгүй байсан бол байгаль дэлхийг чимэх нэгэн амьтнаар дутах байлаа. Харин чухам яагаад жирийн нэг шавьжид ийм дур булаам гайхамшигтай олон өнгийг цогцлоосон далавч бий болсон юм болоо?

НЭВТРҮҮЛГҮҮД

by