Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
6 Тоглуулсан
Сарны тоос хэр зузаан бэ? Length: Unknown Play From album: Сарны тоос хэр зузаан бэ?

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Сарны тоос хэр зузаан бэ?

00

Шөнийн дүнсгэр тэнгэрт сар ганцаардах шиг ёлтойн байхыг та олонтаа харж тэрний талаар түмэн зүйлийг оюун санаандаа төсөөлөн боддог байх. Үй түмэн оддын дундаас хэмжээгээрээ хавьгүй том үзэгдэх ч түгээх гэрлийнхээ хувьд тэрүүхэндээ өөрийгөө болгочихдог сарыг сансар огторгуйд тохиосон солируудын томоохон мөргөлдөөний үеэр үүссэн гэж эрдэмтэд үздэг. Барагцаагаар 4.6 тэрбум жилийн өмнө Марс гариг шиг хэмжээтэй нэгэн том биет Дэлхийтэй мөргөлдсөн гэнэ. Ингээд маш олон жижиг чулуулаг үүсэж, хэт халуунд хайлж, хоорондоо барьцалдаж эхэлжээ. Хэсэг хугацааны дараа халуун бүхэллэг нь хөрч, нэгэн том хатуу, цул биет болсноор сансрын тойрог замд орсон байна. Ингэж анх сар хэлбэр төрхөө олжээ. Энэ бол сарыг анх яаж үүссэнийг батлах гэж оролдсон хүний оролдлого. Үнэхээр цэнхэр гаригийн цоохор дагуул  ийм байдлаар бий болсон бол энэ олон сая жилийн хугацаанд агаар мандалд тэсэрч дэлбэрсэн сансар огторгуйн биетүүд яагаад сартай адил хувьсалд орсонгүй вэ?  Сар яаж бидний дэлхийтэй ийм гайхамшигтайгаар зохицож бий болсон юм болоо?

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by