Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
14 Тоглуулсан
Найман хөлт баавгай Length: Unknown Play From album: Найман хөлт баавгай

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Найман хөлт баавгай

00

Ой тайгын сэтэргүй савдаг төдийгүй, хүчирхэг араатанд тооцогддог баавгай нь нохой төрхтөн, махан идэштэн, сэлүүр хөлтөнтэй хамгийн ойрын төрөл юм. Үлгэр домогт гүндүүхэн нөхөрсөг дүрээр дүрслэгддэг энэ амьтан үнэн хэрэгтээ хүн бидний айвал зохих аймшигт махчин араатаны нэг билээ. Хэдийгээр баавгайн наймхан төрөл зүйл байдаг боловч цөөн гэлтгүй тэд дэлхийгээр өргөн тархсан байдаг. Тухайлбал Ертөнцийн хойд хагас даяар, өмнөд хагаст хэсэгчлэн тус тус амьдардаг байна.  Магадгүй та урьд нь хаа нэгтээ баавгайтай тааралдаж байсан бол тэрний ямархан ааш төрхтэйг төвөггүй гадарлах байх. Баавгайн түгээмэл шинж чанар нь бүдүүн бахим хөл, том бие, урт хоншоор, сэгсгэр үс, эргэж хураагддаггүй таван хумс бүхий тавхайтай, хойд хөл дээрээ босдог богино сүүлтэй. Цагаан баавгай голдуу мах иддэг бол аварга хулсны баавгай үргэлж хулсаар хооллодог. Үлдсэн зургаан зүйлийн баавгай нь бүгд холимог идэштэн буюу ургамал амьтадаар хооллодог байна. Тэгвэл та эдгээр төрлийн баавгайнаас гадна найман хөлтэй баавгай байдаг гэвэл итгэх үү? Хүний ой тойнд буухааргүй энэ хачирхалтай баавгайг үзсэн, сонссон хүн бүр генийн гажуудал гэцгээдэг. Энэ үнэхээр генийн гажуудал уу эсвэл хэн нэгний бидэн рүү илгээсэн гайхамшигт бүтээл үү?

НЭВТРҮҮЛГҮҮД

by