Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
7 Тоглуулсан
Мянгаад жилийн түүхтэй электрон зай Length: Unknown Play From album: Мянгаад жилийн түүхтэй электрон зай

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Мянгаад жилийн түүхтэй электрон зай

00

Хүний иргэншлийг цоо шинэ түвшинд гаргасан металлууд бол төмөр болон зэс юм. Хамгийн анхны хөдөлмөрийн багаж зэвсэг, эд хэрэглэлүүдийг энэ хоёр металлаар бидний өвөг дээдэс голчлон урладаг байсан. Тиймдээ ч төмөр зэсийн цул ихээр олдож байсан газруудад хүн төрөлхтний соёл иргэншлийн томоохон төвүүд бий болсон. Цул металлуудын бүрэлдэлтийн нууц одоогоор эрдэмтэд тайлагдаагүй нууцын нэг хэвээр байна. Хүмүүс тэдний байгалийн гарал үүслийг мэдэж авахаасаа өмнө цул металлуудыг хэсэгчилж өөрсдийн амьдрал ахуйд өргөнөөр хэрэглэж сурсан байлаа. Үүнийг нотлох нэг баримт бол мянгаад жилийн түүхтэй электрон зай олдсон явдал юм. Хүн одоогоос бараг сая жилийн тэртээ гал хэрэглэж эхэлсэн гэдэг дүгнэлтийг хэсэг архиологич хийжээ. Тэд өмнөд Африкийн Вондерверк хавцалд эртний хүмүүсийн гал голомтын ул мөрийг илэрүүлсэн байна. Эртний хүмүүс чухам энд гал асааж байсныг олдсон үнс яс нотлон харуулсан гэж судлаачид үзэж байгаа юм. Энэ нь хүн одоогоос бараг сая жилийн тэртээ гал хэрэглэж эхэлснийг баталсан ганц баримт биш. Тэгвэл үүнээс ч илүү дэлхий нийтийн сонирхолыг татаж байгаа зүйл бол дээр өгүүлсэн мянгаад жилийн түүхтэй электрон зай буюу цахилгааны эх үүсвэр.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by