Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
3 Тоглуулсан
Муурны нөхөрлөл Length: Unknown Play From album: Муурны нөхөрлөл

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Муурны нөхөрлөл

00

Муур яг л арслан шиг маш болгоомжтой, хянуур ангууч араатан. Тэд хумстай сарвуундаа зөөлөвчтэй тул барих ан уруугаа мэдэгдэлгүй мярайж очин унагадаг. Багалзуураас нь юмуу эсвэл шилэн хүзүүний араас хүчтэй хазсанаар муурны идэш хоол тун удалгүй амь тавьдаг байна. Бүх гэрийн муурнууд хулгана ангуучлахдаа ийм л арга барилыг хэрэглэдэг. Учир битүүлэг нууцлаг хөдөлгөөн бусад араатан амьтдаас илүү ухаалаг, зөн совинтой муур гэгч энэ амьтан чухам яагаад хүмүүстэй ойр дотно байж хамт нэг орон гэрт амьдрах болов? Энэ асуултын эрэлд өнөөдөр “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг гарч байна. Сүүлийн үеийн судалгаагаар муурыг тэжээж байгаа хүмүүсийн ихэнх хувийг Америкчууд эзэлж байна. Эрдэмтдийн тогтоосноор муурын сахал нь орон зайг маш сайн мэдэрдэг. Мууранд ойролцоогоор 25-30 ширхэг урт сахал байдаг нь арьсан доор байх мэдрэлтэй нь шууд холбоотой. Тийм учраас муур хамгийн намхан өвсний дор хөдөлж байгаа зүйлийг ч алдалгүй мэдэрч, олж харах онцгой чадвараараа бусад араатан, махчин амьтдаас ялгардаг.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by