Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
12 Тоглуулсан
Хүний амь нас Length: Unknown Play From album: Хүний амь нас

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хүний амь нас

10

Хорвоод шинэ хүн бий болж, төрөх нь маш нарийн үйл явц байдаг. Эхийн хэвлийд бүрэлдсэн урагт юу болж байдгийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч нар л тусгай багаж, төхөөрөмж ашиглан судалсны үндсэн дээр мэдэх боломжтой юм. Иймд эхийн биед гардаг өөрчлөлт, ирээдүйн үр хөврөл хэрхэн хөгжиж байгаа тухай хүмүүс тэр бүр мэддэгүйд гайхах зүйлгүй. Үр тогтсон ганц зигот эс үржсээр 100 триллион эстэй насанд хүрсэн хүн болтол хөгжих динамик үйл явцыг байгалийн хамгийн гайхамшигт үзэгдэл гэхэд хилсдэхгүй болов уу. Насанд хүрсэн хүний бие организмын хэвийн үйл ажиллагаа нь ерөнхийдөө эхийн хэвлийд байх үед бүрэлддэг. Ингэснээр зарим үйл ажиллагаа нь бүр эмэгтэйн жирэмсний эхэн үед төлөвшдгийг сүүлийн үеийн судалгаагаар эрдэмтэд тогтоожээ. Эхийн хэвлийд хүний биеийн бүтэц бүрэлдэн тогтож, төрсний дараа амьдархад шаардлагатай үйл хөдлөл, чадвар нь төлөвшдөг байна. Тиймээс л энэ үеийг одоо цагт хүн амьдралдаа бэлтгэх үе гэж үздэг болжээ. Хүний жирэмсэн үе ихэвчлэн үр тогтсон мөчөөс эхлэн хүүхэд төрөх хүртэл ойролцоогоор 38 долоо хоног үргэлжилнэ. Үр тогтсоноос хойших эхний 8 долоо хоногт хэвлий дэх хүүхдийг шинжлэх ухаанд “эмбрион” гэж нэрлэдэг, энэ нь “үр хөврөл” гэсэн утгатай үг. Хөврөлийн үе гэдэг эхний энэ хугацаанд хүний бие эрхтний ихэнх үндсэн тогтолцоо бүрэлддэг. Найман долоо хоног дууссанаас эхлэн хүүхэд төрөх хүртэлх үед хэвлий дэх хүүхдийг шинжлэх ухаанд “фетус” гэнэ. Энэ нь “ураг” гэсэн үг.

НЭВТРҮҮЛГҮҮД

by