Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
28 Тоглуулсан
Хүн ба дэлхийн насжилт Length: Unknown Play From album: Хүн ба дэлхийн насжилт

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хүн ба дэлхийн насжилт

00

Шинжлэх ухааны янз бүрийн салбарт ажилладаг эрдэмтэд дэлхий дээрх амьдралын нууцыг тайлахыг оролдсоор иржээ. Тэд олон тооны онолыг дэвшүүлсэн байдаг. “Амьдрал зөвхөн урьд нь байсан амьдралаас үүсэлтэй” гэсэн зарчмыг анх Рудольф Вирхов 1858 онд гаргасан. Түүний “эс нь зөвхөн эсээс үүсч бүрэлддэг” гэсэн нотолгоо үл шаардагдах үнэн нь эсийн онолын үндэслэлийн нэгэн болж түүний бүрэлдэхүүнд оржээ. Харин 19-р зууны хоёрдугаар хагаст Луи Пастер нэрд гарсан цуврал туршилтуудынхаа үр дүнд орчин үеийн нөхцөл дэх амьдрал өөрөө үүсч бүрэлдэх боломжийн тухай санааг бүрмөсөн няцаав. Анхны органик молекулууд 3,4-4 тэрбум шахам жилийн өмнө амьгүй материалд эрчим хүчний үйлчлэлийн үр дүнд үүсч амьдрал үүсч бүрэлдэхэд хүргэсэн гэсэн санаа нилээд дэвшилттэй явж байлаа. Гэтэл дэлхийд техник технологи асар хурдтай хөгжихийн зэрэгцээ энэ санаа мөн л няцаагдсан. Тэгэхээр дэлхий дээр хүн амьдраад хэр удаж байгаа вэ? гэсэн асуулт хариултгүй хэвээр л үлдлээ. Эволюцийн онолыг баримтлагчид хэдэн сая гэж хэлдэг бол Библид итгэгч хүмүүс зургаан мянган жил гэж хэлнэ. Эрс тэс энэ хоёр хариултыг сонсоод та гайхаж байгаа байх. Тэгвэл энэ асуултын хариу тун энгийн. Анх хүн төрөлхтөн хоёрхон хүнээс эхэлж дараагийн үедээ хоёр дахин олон болж өсчээ.

НЭВТРҮҮЛГҮҮД

by