Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
47 Тоглуулсан
Хүн амьтан хоёрын ялгаа Length: Unknown Play From album: Хүн амьтан хоёрын ялгаа

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хүн амьтан хоёрын ялгаа

21

Хүн хүний мөн чанар, үүсэл хөгжил, хүний үүрэг хариуцлагын асуудал гүн ухааны авч үзвэл зохих нэгэн асуудал байдаг. Нэг хэсэг гүн ухаантан “Хүн бол хосгүй, гайхамшигтай амьтан, бурханы хамгийн төгс бүтээл” гэдэг. Харин зарим гүн ухаантан “Хүн бол өөрөө өөрийгөө бий болгосон, бүх амьдбодгалиас эрхэм зүйл юм” гэжээ. Гэтэл нөгөө хэсэг гүн ухаантан “Хүн бол байгалийн алдаа, муу мунхаг бүхний уурхай болсон заяа муут бүтээгдэхүүн. Тийм болохоороо хүнд ирээдүй байхгүй” гэсэн байна. Энэ гурван өөр хариултыг сонсоод сонсогч та өөрийн дүгнэлтээ хийж байгаа нь лавтай. Өнөөдөр хүнийг олон шинжлэх ухаан судалдаг. Гэхдээ тодорхой нэг талаас нь, өөрийн судлах зүйлийг барьж судалдаг гэхэд болно. Тухайлбал “Хүн судлал хүнийг зөвхөн нэг амьтан гэсэн талаас нь судалж байхад хэл шинжлэл зөвхөн хэлийг нь, сэтгэл судлал дан ганц сэтгэцийн үзэгдэлийг нь судалж байх жишээтэй. Хүнийг бүхэлд судалдаг шинжлэх ухаан гэж өнөөдөр хаана ч байхгүй. Ийм учраас хүнийг ерөнхий байдлаар нь нэг бүхэл бүтэн зүйл гэсэн ерөнхий ойлголтын байдлаар гүн ухаан авч үздэг байна. Харин Эртний нэгэн мэргэн сударт хүний тухай ингэж бичиглэн үлдээжээ. Энд “Тэгээд Бурхан, Бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгээ адилхан хүнийг бүтээж далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.” Тиймээ хүн бол амьтан гэж хэлэхийг бид зөндөө л сонсож байсан.

НЭВТРҮҮЛГҮҮД

by