Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
4 Тоглуулсан
Худаг ухагч загас Length: Unknown Play From album: Худаг ухагч загас

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Худаг ухагч загас

00

Гайхаж, бишрэм газрын амьтад олон ч бидний хөл дор, далай тэнгисийн гүнд сонирхолтой амьдрал өрнөсөөр байна. Гермафродитизм буюу хоёр бэлгэтэй байх үзэгдэл сээр нуруутнуудын дунд ганц загасанд л бий. Загасны зарим төрөл дааврын өөрчлөлт болон байгалийн хувьслын улмаас хүйсээ сольдог. Харин зарим нь төрөлхийн эр, эм бэлгэ эрхтэнтэй байдаг байна. Тэгвэл далай тэнгис нуур цөөрмийн энэ сонирхолтой амьтныг хүн төрөлхтөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өнөөг хүртэл үржүүлэн өсгөж байгаа. Ойролцоогоор бараг 4000 жилийн турш хүмүүс жижиг усан сан, цөөрөмд загасыг тэжээж байгааг судлаачид олж тогтоожээ. Тэдний анхдагчид нь Шумер, Египет, Хятадууд юм. Цаг үеийн явцад энэ бүх нийгмийнхэн загасыг, нэг бол идэхийн тулд, эсвэл ариун гэгээн гэж тооцдог учраас, аль эсвэл үзэсгэлэнтэй сайхныг нь харахын тулд тэжээдэг байсан байна. Загасыг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгийн зөв аргаар тэжээж эхэлсэн үе нь мөн л энэ үед хамааралтай. Нөгөөтэйгүүр энэ нь Английн Флип Госсегийн хийсэн судалгаанаас эхлэлтэй гэж үздэг. Ус бол маш олон амьд амьтны гэр нь болсон орчин. Далай тэнгис, гол мөрөн, урсгал ус аль нь ч тэр уснаас бүрддэг амьдрах орчин бөгөөд түүнийхээ хажуугаар нэгэн экосистем мөн билээ. Экосистем дэх амьтай, амьгүй бүх л амьтан бие биетэйгээ харилцан үйлдэлд байдаг.

НЭВТРҮҮЛГҮҮД

by