Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
4 Тоглуулсан
Хортой боловч хайр татам мэлхий Length: Unknown Play From album: Хортой боловч хайр татам мэлхий

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хортой боловч хайр татам мэлхий

00

Вьетнамын ширэнгэн ойд өглөө эхэллээ. Цэх дээшээ хэдэн арван метрийн өндөрт ургасан хулс, саглагар далдуу моддын оройгоор төрөл бүрийн шувууд гүвтнэх нь гүвтнэж, цовоо цолгиунаар жиргэх нь жиргэнэ. Халуун бүгчим орчинд хаа сайгүй ялаа шумуул жунгинаж, хэрвээ нүүрээ халхалсан торон хаалтгүй бол ам хамар, нүд уруу довтлоход тэд бэлэн харагдана. Гэнэт хаа нэгтэйгээс толгой шүргэх шахан нэгэн амьтан сүрхийн нислээ. Шувуу гэхэд шувуу биш. Дөрвөн сарвуундаа сарьстай ногоон амьтан байлаа. Үгүй ээ, энэ чинь газар уснаа амьдрагч, хоёр нутагтан мэлхий байх чинь. Харин тэр одоо бол нисэж байна.  Сонин юм шүү. Нисдэг мэлхийн тухай үлгэрт л гардаг гэж андуурч байлаа. Австралийн эрдэмтэн Жоди Роли, Вьетнамын ширэнгээс бяцхан чөтгөр илэрүүлсэн нь энэхүү нисдэг, цус сордог мэлхий байсан. Шинжлэх ухаанд өмнө нь танигдаагүй энэ амьтан модны холтосоос хоол тэжээлээ олж иддэг байна. Эрдэмтний илрүүлсэн мэлхий бол соёотой. Энэ нь тэрний анхаарлыг гойд ихээр татжээ. Судалгааныхаа явцад эрдэмтэн маань тэрхүү мэлхийн өвөрмөц байдал нь хоол тэжээлийн онцлогтой холбоотой болохыг олж тогтоосон байна.

НЭВТРҮҮЛГҮҮД

by