Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
10 Тоглуулсан
Хорт мэлхий Length: Unknown Play From album: Хорт мэлхий

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хорт мэлхий

00

Мэлхий гэгч хачирхалтай амьтан хэрвээ хүн шиг өндөр, босоо биетэй байсан бол хэдэн зуугаар тоологдох метрийн өндөрт дүүлэн хөөрч тэнгэрийг эзэгнэх байсан биз ээ. Яагаад гэвэл мэлхий нь сээр нуруутан амьтдаас хамгийн сайн харайгчид юм. Энэ харайгч амьтны төрлөөс алтан хорт мэлхий нь шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа хамгийн хортой нь юм. Энэ мэлхийн арьс батрахотоксин хэмээх маш хортой хороор бүрхэгдсэн байдаг. Ийм ганц мэлхийн хор нь насанд хүрсэн арван эрэгтэй хүнийг алах чадалтай. Колумбын уугуул иргэд болох эмберчүүд олон зууны турш энэ аюулт хорыг сумны зэвээ бүрэхэд ашиглаж байжээ. Эмберчүүд мэлхийг тун болгоомжтой түүдэг галд ойртуулах үед бага зэргийн шингэн хор ялгаруулдаг бөгөөд энэ үед нь сумнуудаа амжиж түрхдэг байв. Ингэж түрхсэн тохиолдолд хор хоёр жилийн турш үхэл тарих аюул уршигтай. Тэдний тоо толгой нь дэлхийн энэ багахан хэсэгт амьдрахад хангалттай боловч мод бэлтгэл, хүрээлэн байгаа орчны бохирдол зэрэг нь энэ амьтныг устгах аюулд хүргээд байгаа юм. Алтан хорт мэлхийн шар, улбар эсвэл бүдэг ногоон өнгө нь аймшигтай хороо дайснууддаа сэрэмжлүүлж болгоомжлуулах үүрэгтэй. Өнөөг хүртэл эрдэмтэд энэ мэлхий яагаад ийм хор агуулдаг талаар бүрэн тайлбарлаж чадаагүй л байна.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by