Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
3 Тоглуулсан
Хог бохирдлоор хооллогч Length: Unknown Play From album: Хог бохирдлоор хооллогч

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хог бохирдлоор хооллогч

00

Хэрэглэсэн зүйлээ хаяснаар хэрэглэгчдийн үүрэг дуусдаг. Хэдий тийм боловч хаягдал болсон элдэв материалын хувьд “хог” болсон цагаасаа эхлэн шинэ процесст ордог байна. Тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задарна. Хаягдал болсон материалын бат бэх чанар, бүтэц зэргээс шалтгаалж задралын хугацаа харилцан адилгүй. Зарим нь хэдхэн хоногийн дотор байгалийн бүтээгдэхүүн болон задарч байхад нөгөө хэсэг нь хэдэн зууны турш задралгүй хадгалагдах жишээтэй. Хэрэв бид хаягдал материалын задарч, ялзрах хугацааг мэдэж чадвал олон жилийн турш задралгүй хадгалагддаг материалын хэрэглээг багасгах замаар байгал орчноо сүйтгэхгүй, цэвэр байлгаж чадах нь байна. Хамгийн гол нь дэлхий зөвхөн бидэнд бус мөн бидний хойч үе, үр хүүхдэд ч харьяалагдах юм гэдгийг хэн ч хэзээ ч мартаж боломгүй. Эртний нэгэн эрдэнийн сударт “Таны гэрчлэлүүд миний бясалгал учир би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон” хэмээсэн байдаг. Тэгэхээр би танаас нэг асуух асуулт байна. Та хог хаягдлаа огт цэвэрлэдэггүй орчинд амьдарч чадах уу? Хэрвээ хаягдал зайлуулах ямар ч зүйл байхгүй бол яах байсан бол? Энэ асуултын хариулт танд тун энгийн ойлгомжтой байгаа байх. Хэрэв тийм байсан бол хөрст дэлхий маань тэр чигээрээ бохир заваан байх байсан бизээ. Хүмүүс бидний ашигласан бохир ус, ялгадас өөрсдөө задардаггүй. Микроб гэдэг зүйл байхгүй бол хог хаягдлууд уул овоо шиг цугларсаар байх нь ойлгомжтой.

НЭВТРҮҮЛГҮҮД

by