Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
20 Тоглуулсан
Хавч төрөлтний амьдрал Length: Unknown Play From album: Хавч төрөлтний амьдрал

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хавч төрөлтний амьдрал

00

Хүн дэлхий дээрхи хамгийн хосгүй, төгс бүтээл гэгддэг. Бүх зүйлийн нууцыг, учгыг тайлах хүсэл, эрх мэдэл зөвхөн хүн төрөлхтөнд л өгөгдсөн. Тэгвэл энэ их хүсэл, эрх мэдэл биднийг юу руу хөтөлсөөр байна вэ? Хачирхалтай ер бусын хоол тэжээлтэй хавч хэлбэртэнд хүмүүс бидний мэдэхгүй ямар нууц оршиж, ийнхүү анхаарлыг ихээр татна вэ? Тиймээ, энэ сонин хачин амьтны талаар дэлхий тэр аяараа мэдэхийг хүсч байгаа. Ямар учраас дэлхий дээр бий болж, огт хоол хүнс байхгүй орчинд өөрөөсөө шим тэжээлээ ургуулан байж амьдрах гэж тэмцэж байгаа нь тайлагдашгүй оньсого хэвээрээ л байна. Энэ бол энгийн хүний ой тойнд багтахааргүй зүйл.  Харин одоо үүнтэй холбоотойгоор ихэвчлэн бидний хоол хүнс болдог өөр төрлийн хавчны талаархи нэгэн сонирхолтой баримтыг танд өгүүлье. Эрдэмтэд олон жилийн турш хавч хэлбэртнийг ер нь маш ганцаардмал амьтан гэж дүгнэж байжээ. Харин уйгагуй судалсны үр дүнд тэдний амьдралын хэв маяг нь бие биеэсээ ихээхэн хамааралтай болохыг илрүүлсэн байна. Ихэнхи хавч оройн цагийг маш олуулаа өнгөрөөдөг. Тэд гаднаас ирсэн шинэ зочдыг тагнан шалгаж, мөн хөршийнхөөрөө зочлох дуртай. Хавч зэргэлдээх хөршийнх рүүгээ айлчлах гэж явахдаа чулуун доорхи оромж бүр уруу толгойгоо өлийлгөн харж хэн нэгэн байгаа эсэхийг нягталдаг гэнэ.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by