Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
6 Тоглуулсан
Хамгийн үнэрч амьтан Length: Unknown Play From album: Хамгийн үнэрч амьтан

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хамгийн үнэрч амьтан

00

Азийн ихэнхи орнууд ихэвчлэн ногоо будаа болон далайн гаралтай амьтан ургамлыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Энэ нь ч тэднийг урт наслахад нөлөөлдөг байж болох юм. Тэгвэл өнөөдөр хоол ч болдог, хор ч болдог нэгэн хачирхалтай амьтныг танилцуулъя. Энэ бол Азийн ихэнхи орнуудын хоолны хачир болдог далайн гаралтай хавч юм. Гадуураа хатуу хуягтай хавч нь эвалюцын онолоор эртний хөгжил муутай амьтдын тоонд багтдаг байжээ. Харин хамгийн хачирхалтай нь хавчны чадвар болоод мэдрэмжийг судалсан сүүлийн үеийн судалгаагаар хэн ч хэзээ ч тооцоолж байгаагүй дүгнэлтэд хүрчээ. Дүгнэлтээр хавч нь хөгжил сайтай бусад амьтадтай эн зэрэгцэхүйц онцгой хөгжилтэйд тооцогдсон явдал юм. Загас ч биш, шавьж ч биш энэ амьтан юугаараа бусад амьтнаас илүү байв? Сонирхолтой асуултын хариултын эрэлд олон эрдэмтэд нойр хоолоо хасч ажилласан гэдгийг энэ дашрамд бас дурдъя. Тэд эцэст нь хавчны үнэрлэх болон амтлах чадвар нь бидний чадвараас сая дахин илүү мэдрэмжтэй байдгийг олж нээсэн юм. Түүгээр ч барахгүй хөл дээрхи үсэрхэг арьс нь ямар ч үнэрийг сайн мэдэрдэг давуу талтай аж. Тэр ч бүү хэл идэж байгаа зүйлийнхээ үнэрийг нэг бүрчлэн шалгадаг гэхээр хавч нь ямар хянуур амьтан болохыг харуулж байна.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by