Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
4 Тоглуулсан
Хамгийн их цусны даралттай амьтан Length: Unknown Play From album: Хамгийн их цусны даралттай амьтан

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хамгийн их цусны даралттай амьтан

00

Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар арвуулаа сүрэглэн нутаглана. Хуайс мод ихтэй бүсэд амьдрах дуртай. Ойролцоогоор таван метрийн өндөрт байх анаашны хүзүү бусад алсыг ширтэгчдээс түрүүлж мод бутны дээжийг хүртэхэд зориулагдсан. Үнэмлэхүй өндөр байна гэдэг мэдээж сайн хэрэг ч таагүй тал бас бий. Анаашны зүрх нь 10 кг орчим. Тэртээ дээр байх тархины цусан хангамжийг тасалдуулахгүй тулд тэрний зүрх үхрийнхээс хоёр дахин хурдан цохилж цусаа шахна. Тэрчлэн анаашийг урт хүзүүгээ сунган бөхийх үед аварга зүрх нь цусаа огцом тархи руу гүйлгүйхгүй байхаар гайхалтай зохицуулна. Анаашны зүрхнээс толгой нь бараг 2 метр өндөрт байдаг. Зүрх нь толгой хүртэл цусаа шахахад ихээхэн хүндрэлтэй. Тэгвэл энэ урт хүзүүтэй хачин амьтаны толгойны цусан хангамж гайхалтай хэвийн байдгийн учир юу вэ? Тэрний зүрх бусад хөхтөн амьтныхаас том болохоор илүү хүчтэй гэж үү? Хариулт нь адармаатай хэр нь тун энгийн. Анаашны хөлний арьс зузаан хатуу учраас цусыг дээш шахахад зүрхэнд дэм өгч нэмэлт үүргийг гүйцэтгэснээр толгойны цусан хангамж үргэлж хэвийн байж чаддаг байна. Зүрхнээс 40-50 сантиметрын дор байх хөл нь зүрх судасны системтэй нь салшгүй холбоотой. Үүгээр зогсохгүй туурайгаа хүнд жинд дарагдаж гэмтэхээс сэргийлж булчин нь дээд зэргийн ачаалалтай байдаг бөгөөд тун хатуу эвэрлэг болтолоо хөгждөг байна.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by