Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
38 Тоглуулсан
Хамгийн хөгшин динозавр Length: Unknown Play From album: Хамгийн хөгшин динозавр

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хамгийн хөгшин динозавр

20

Аль эрт сөнөж алга болсон ховор амьтдын олдвор цэнхэр гарагийн өнцөг булан бүрээс олдсоор байна. Тэр дундаа бидний уран сайхны кино, ном зохиолоос л уншиж  үзэж, оюун санаандаа төсөөлөл бий болгосон аварга биет махчин динозаврын араг яс олдсоноор олон сая хүмүүсийг гайхшруулахад хүргэсэн юм. Ихэнхи хүмүүс диназаврыг хувьсал (эвалюц)-ын онолын баталгаа гэж боддог. Гэтэл Ерэразаурус хэмээх динозаврын биеийн бүтэц маш сонирхолтойгоор бүтээгдсэн төдийгүй бидний амьдардаг дэлхий ертөнцөөс огт өөр ертөнцийг эрдэмтэн судлаачдад  харуулжээ. Хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү диназаврын араг ясны урт 1 метр гаруй, 136 кг жинтэй байсан байна. Эрдэмтэд Ерэразаурусын бүтэн араг ясыг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй тул үнэхээр гайхширалд орсон гэдэг. Хамгийн хачирхалтай нь эвалюцийн онолыг баримталдаг эрдэмтэд энэхүү аварга биетийг сүүлд бий болсон болохоор бусад динозавруудаасаа арай дутуу хөгжилтэй гэж үзэж байжээ. Гэтэл тэдний олсон олдвор үнэхээрийн аймшигтай  бүтээгдсэн бүтээл байлаа. Махан идэшт уг динозавр яг л хөрөөний ир шиг хирдхийм хурц шүдтэй, эрүүнийх нь яс давхар заадастай байжээ. Тиймээс идэхийг хүссэн ямар ч амьтнаа маш амархан барьж чаддаг байсан байна.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by