Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
4 Тоглуулсан
Халимын дуу Length: Unknown Play From album: Халимын дуу

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Халимын дуу

00

Хүн шиг шахуу тогтмол, саадгүй харилцдаг маш цөөхөн төрлийн амьтан бий. Тэдгээрээс хамгийн сүрлэг, хамгийн ухаалаг нь халим. Дуу авиа ихтэй ч гэрэл багатай орчинд амьдардаг далайн гахай болон халим хосоо татах, хооллохдоо хүртэл онцгой хэлээр ярьдаг байна. Зарим төрлийн халимны “үгсийн сан” тун арвин, хүнээс бусад бүх амьтдаас илүү. Харин зарим нь гайхмаар хол зайнаас ч бие биетэйгээ харилцаж чаддаг чадвартай. Хүнийхтэй харьцуулахад харилцаа гэмээргүй ч халим, далайн гахайнуудын дийлэнх нь цуурайгаар хоорондоо ойлголцоно. Энэ нь зөвхөн ухаант хүмүүс л хоорондоо чөлөөтэй харилцдаг гэх хэвшмэл ойлголтыг эвдэж байгаа. Эрдэмтэд аливаа амьтны биеийн жинг тархины хэмжээтэй нь жишиж оюуны чадавхийг нь тогтоохыг оролддог. Харин хүний оюуны чадавхитай тэнцэх ухаантай амьтан байхгүй ч хамгийн дөхөж очих нь халим юм. Судлаачид халимын оюуны чадавхын талаар тэр бүр санал нийлдэггүй ч хоорондоо хүнээс дутуугүй харилцдагийг дуу нэгтэйгээр баталжээ. Ингээд “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг сонсогч танд далай тэнгисийн эзэн аварга халимыг танилцуулж байна. Тэгэхээр “Газар дээрээс Эзэнийг магтагтун. Далайн амьтад болон далайн гүнүүд” хэмээн Эртний нэгэн мэргэн сударт бичсэн байдаг. Бидний ихэнх нь халимны дууг хаа нэгтээ сонссон байх. Халимын хэлийг хэрхэн ойлгож тайлбарлахыг хараахан судалж чадаагүй ч халимын дуу шүлэглэсэн байдгийг харин эрдэмтэд олж тогтоожээ.

БИБЛИЙН ХУУДСААР

by