Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
17 Тоглуулсан
Хад асган дахь амьдрал Length: Unknown Play From album: Хад асган дахь амьдрал

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Хад асган дахь амьдрал

00

Өмнөд туйлын талаар сонсогч та хэр их зүйлийг мэддэг вэ? Хүйтэн цэвдэг, нарны илч тусгал бага очдог гэхчлэн өөрсдийнхөөрөө бодож байгаа байх. Тиймээ хүн амьдрах боломжгүй энэ газрын талаар бид телевизийн нэвтрүүлгээс багагүй ойлголттой болсон. Харин “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг өнөөдөр өмнөд туйлын талаарх таны огт мэдэхгүй баримтыг дэлгэх болно. Юуны өмнө хамтдаа энэ тивээр бяцхан аялал хийе. Өмнөд туйл гэж дэлхийн эргэлтийн тэнхлэг, гадаргуутай огтлолцох цэгийг хэлдэг. Энэ нь Антарктид тивд далайн түвшнөөс дээш 2,835 метр өргөгдсөн мөсөн дээр байрлана. Мөсний нийт зузаан 2,700 метр учир жинхэнэ хуурай газар нь ойролцоогоор далайн төвшинтэй тэнцүү. Өвлийн улиралд Өмнөд туйлд нар мандахгүй бөгөөд зуны улиралд нар зөвхөн тэнгэрийн хаяагаар үзэгдэнэ. Нарнaас ирэх дулааны энергийн ихэнхи нь цасанд ойх тул газрын гадаргууд хүрдэггүй байна. Нарны маш бага энерги, мөн өндөр өргөгдсөн байдгаас болоод Өмнөд туйл нь дэлхийн хамгийн хүйтэн цэгүүдийн нэг болдог. Өмнөд туйл нь умард туйлаас илүү хүйтэн, учир нь умард туйл далайд байрладаг байна. Далайн ус дулаан их шингээдэг болохоор тийнхүү умард туйлын цаг агаарт нөлөөлдөг аж. Дэлхийн бусад хэсэгт тэнгэрт нарны  үзэгдэх байрлалыг ашиглан цаг тааруулж болдог боловч Өмнөд туйлд энэ нь боломжгүй юм. Өмнөд туйлын “өдрүүд” нь жилийн турш үргэлжилнэ.

НЭВТРҮҮЛГҮҮД

by