Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
2 Тоглуулсан
Гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн Length: Unknown Play From album: Гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн

00

Гайхамшигтай байгалийн урлан бидний цэнхэр гараг дээр цөөнгүй бий. Харин та хүний гараар арчилж тордсон гэмээр үзэсгэлэнтэй ширэнгэн ой хаа нэгтээ байдаг тухай сонсож байсан уу? Төгсгөлгүй үргэлжлэх олон төрлийн өнгө, сая сая моддын сэтгэл татам найрсагаар хүрээлэн ургасныг харсан хэн боловч дуу алдахгүй байхын аргагүй. Гайхалтай өвөрмөцөөр бий болсон энэ ширэнгэн ой нь Венесуэлд байдаг аа. Тэр тусмаа бүүр Өмнөд Америкийн хамгийн өндөр уулын оройд нууцлагдсан гэмээр оршино. Тэнд үргэлж л манан будан сууж байдаг болохоор нутгийн хүмүүс “Будан хөшилдсөн уул” гэж нэрлэдэг. Ширэнгэн ойг өндрөөс харахад яг л морины туурай шиг хагас дугуй хэлбэртэй харагддаг байна. Ойг үзэсгэлэнтэй сайхан харагдуулах зүйлс олон бий. Уулын бэлээр урсах маш гүнзгий, тунгалаг уст гол, эгц өндөр хясаа гээд ёстой л эгэл биш хүний арга ухаанаар урлаж бүтээсэн гэлтэй байгалын төгс зохицол тэнд бүрэлдсэн байдаг.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by