Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
9 Тоглуулсан
Эрдэмтэд ялаанаас суралцаж байна Length: Unknown Play From album: Эрдэмтэд ялаанаас суралцаж байна

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Эрдэмтэд ялаанаас суралцаж байна

10

Дэлхийд хамгийн олон төрлөөр үржиж амьдардаг шавьж бол ялаа. Бидний сайн мэдэх гэрийн хар ялаа нь хос далавчтны багт хамаардаг. Ялаа баригддаггүйн учир юу гэвэл гоёмсог эрвээхий болон бусад шавьжийн адил тэд дөрвөн далавчтай байжээ. Гэвч ялааны биеийн бүтэц цаг улирах тусам улам боловсронгуй болж, хойд талын хоёр далавчаа гээснээр тэрний нисэлтийн чадвар, хурд нь эрс нэмэгдсэн байна. Бид ялааг ямар ч ашиггүй өвчин тараагч шавьж гэж олон жилийн турш үзсээр ирсэн. Тэгвэл гэрийн хар ялаанаас гадна байгальд ашиг тустай ялаа олон бий. Тэдгээр ялаанууд хөрсөнд өндгөө гаргаж, нуугаад үхдэг тавилантай. Амьдрах хугацаа нь ердөө 3 сар. Харин ялааны авгалдай тэнд хуримтлагдсан ургамлын үлдэгдэл, амьтны сэг зэмээр хооллож тэрэнд агуулагдаж байгаа уураг, нүүрс ус болон бусад бодисыг задлан эрдэсжүүлдэг байна.  Эдгээр эрдэс бодисууд нь хөрсөнд шим тэжээл болж үржил шимийг нь баяжуулдаг туйлын ач холбогдолтой. Ялааны байгальд үзүүлдэг үр нөлөөг эндээс харж болохоор байгаа биз. Тэгвэл энэхүү нисдэг шавьж эрдэмтдийг гайхшруулж, тэднийг бүр өөрөөсөө суралцуулахад хүргэсэн хачирхалтай явдал болсон.

НЭВТРҮҮЛГҮҮД

by