Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
10 Тоглуулсан
Эрдэмтдийг мухардалд оруулсан амьтан Length: Unknown Play From album: Эрдэмтдийг мухардалд оруулсан амьтан

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Эрдэмтдийг мухардалд оруулсан амьтад

00

Дэлхий ертөнц дээр та бидний таньж мэдэхгүй маш олон төрлийн амьтад байдаг. Заримдаа аль аймаг, төрөл зүйлд багтах нь мэдэгдэхгүй хачирхалтай амьтад гарч ирсээр байгаад эрдэмтэд хүртэл мухардалд орж байна. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн гаргасан онол таамагтаа эргэлзэхэд хүрч байгаа юм. Тэгвэл “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг сонсогч танд эрдэмтдийг гайхшруулж алмайруулсан аймаг, төрөл зүйл нь тодорхойгүй Колуго гэх амьтны талаар танилцуулъя. Харъяалал тодорхойгүй амьтан чухам яагаад ингэж нэрлэгдэх болсныг сонсогч та таамаглаж байгаа нь лавтай. Энэ нь ердөө тэрнийг олж нээсэн эрдэмтдийн л өгсөн нэр, санаа шүү юм дээ. Колуга нь хөхтөн амьтны аймагт орж болохоор боловч бас дүүлэхэд зориулагдсан сарьсан далбаатай. Ингээд бодохоор сарьсан багваахайн багт ч багтмаар юм шиг. Гэхдээ та яаран таамаг дэвшүүлэхээ түр азнаарай. Колуго нь дүүлж байх үедээ яг л том муур шиг болдог байна. Нисч байхдаа бүр 1, 20 см хүртэл сунаж дэлгэгддэг гээч. Санаанд багтамгүй үнэхээр сонирхолтой тоо хэмжээ байгааг та одоо анзаарав уу?

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by