Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
24 Тоглуулсан
Долоон өдөр Length: Unknown Play From album: Долоон өдөр

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Долоон өдөр

00

Хүн төрөлхтний нэн эртний судар болох Библийн Египетээс гарсан нь номын 20-р бүлгийн 11-р эшлэлд юуны талаар бичигдсэн байдгийг дэлхийн тэн хагас нь мэддэг төдийгүй сахин дагадаг. Энд “Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм.” Библийн дагуу бол Бурхан бүгдийг зургаан өдрийн дотор бүтээгээд харин долоо дахь өдөрт нь амарсан байдаг. Энэ зарчмыг өнөөдөр ч гэсэн хүн төрөлхтөн дагадаг. Хэрэв Библи дээрх бүтээлийн тухай өгүүлсэн болгон үлгэр домог юм бол хүний аж амьдрал яагаад долоо хоногтой холбоотой байдаг юм бол? Та энэ тухай эргэцүүлэн бодож байсан уу? Магадгүй өнөөдрийг хүртэл хүний амьдралын энэхүү тогтолцооны утга учрыг олоогүй яваа бол “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг сонсогч танд  хүргэе. Еврейгээр шаба гэдэг үг нь “долоо” гэсэн утгатай. Дүүрэн, бүрэн төгс гэсэн үгнээс гаралтай. Шаббат гэдэг үгийн үндэс төдийгүй энэ үг нь англи болон өөр хэд хэдэн хэл дээр мөн л долоо гэсэн утгыг илэрхийлнэ. Хятад улс хүртэл эрт дээр үеэс долоо хоногийг амьдралын нэгэн тогтолцоо болгон хэрэглэж ирсэн. Нэгдүгээр сарын долоо дахь өдрийг өнөөдөр ч Хятадууд “хүн төрөлхтний төрсөн өдөр” гэж үздэг.

НЭВТРҮҮЛГҮҮД

by